Хүн энэ дэлхийд ганцаар бас нүцгэнээр ирдэг.
Энэ хорвоогоос буцахдаа ганцаар бас нүцгэнээр буцна....
Хэдэн жил хараагүй хүүгээ гэртээ ирэхэд нь удаан хүлээсэн Аавын сэтгэлийнх нь нар нь гарч том болсон хүүгийнхээ хацарыг үрчийж харласан 2 гараараа чичирэн байж бариад үнэрийг нь хэзээ ч мартахгүйгээр үнэрлэн ашгүй дээ миний хүү сайн явж ирэв үү хэмээгээд хоол унд, цай цүү болоход нь хүү ёооё гэртээ ирээгүй үнэхээр уджээ, Ааваа хүү нь гарч найзуудтайгаа уулзчихаад ирий, аягүй бол өнөөдөртөө ирэхгүй байх шүү гээд гарлаа.
Гэртээ очихдоо бидний хамгийн түрүүнд хийдэг бас хэлдэг үгнүүд. Удаан хүлээсэн аав, ээжээсээ илүү удаан уулзаагүй найзууд минь надад үнэтэй юм шиг. Албомоо үзэхээр найзуудтайгаа тэврэлдэн авхуулсан зургууд зөндөө байх ч Аав, Ээжийгээ тэвэрээд авхуулсан нь тоотойхон.
Аав ээжтэйгээ тэвэрэлдээд ханатлаа зургаа авхуулахийг уриалж байна....
Одоо байгаа цаг хугацааг ашиглан тэдэнтэйгээ цагийг өнгөрүүлж байгаарай, Эрчүүдээ...
Тэртээд...
Posted by Хүслийнжигүүр at 8:57 PM
Tags: Дурсамж
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Зүгээрдээ хонзо нэг л өдөр болох байлгүй. Хамгийн гол нь байлгах сэтгэл байжийхад болийшдээ...
хэлдэг үгс ч яг мөн дөө.за гарчаад ирий гээл гараад алга болдог байж.
зурагны хувьд мөн л адил Хонзо-той нэг.ухаад ухаад хамт авхуулсан зураг олдохгүй байх даа :(
Миний найз одоо ч хожимдоо гүй шд. Тиймээс аппаратаа авчихаад тэрийгээ пиг болтол нь зургаа авхуулчих. Хувцас энэ тэрээ сольж байгаад...
Post a Comment