Photo by Хүслийн жигүүр

шүлэг

Ц.Хулан - Аавдаа Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаандаа тэгвэл гэхэд Сансанаар даанч болохгүй явна ааваа Бүүвэйт хонгор ижийн тухай дуу мэдээж олон Бүдэгхэн гардаг зураг шиг, санаатай хийдэг алдаа шиг Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй Бүгдийнх нь аав ямар миний аав шиг бишдээ Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ижий минь Айлын тавагнаас чихэр хармайлж шараа болгоно Аав минь тэгэхгүйээ Алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ. Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ Ээдрээт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунд анх гарахад Сансарт хүүхэд нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаа өргөж гүйлддэг Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг Адгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж аав нар сумын үүзэл шиг хаа нэг дуугарна Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд Үрс нь хөлөө олтол цоо эрүүл болж жүжиглэдэг Ачийг тань хариулна гэж би олон жил худлаа ярьлаа Ачийг нь гаргаж өгчхөөд харин нэг их гавъяатан шиг Сөөг сөөг гэж Сөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх мэт Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтлөнө Гариг дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа Гангансан хэдэн зээтэйгээ хэдэнтэй хэлд орно Гадаа нь навчис унаж, он жил биднийг унасан навчис шиг орхиж Гайгүйдээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдаг аа Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овоглосон Халуун зүрхний уярал хайр, гунигыг чинь хүртэл өвлөсөн Өргөстөй орчлонд бүдчээд үйлж суухын цагтаа хүү нь Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа.
Read more...

Tags:

Тэртээд...

Хүн энэ дэлхийд ганцаар бас нүцгэнээр ирдэг.
Энэ хорвоогоос буцахдаа ганцаар бас нүцгэнээр буцна....


Хэдэн жил хараагүй хүүгээ гэртээ ирэхэд нь удаан хүлээсэн Аавын сэтгэлийнх нь нар нь гарч том болсон хүүгийнхээ хацарыг үрчийж харласан 2 гараараа чичирэн байж бариад үнэрийг нь хэзээ ч мартахгүйгээр үнэрлэн ашгүй дээ миний хүү сайн явж ирэв үү хэмээгээд хоол унд, цай цүү болоход нь хүү ёооё гэртээ ирээгүй үнэхээр уджээ, Ааваа хүү нь гарч найзуудтайгаа уулзчихаад ирий, аягүй бол өнөөдөртөө ирэхгүй байх шүү гээд гарлаа.

Гэртээ очихдоо бидний хамгийн түрүүнд хийдэг бас хэлдэг үгнүүд. Удаан хүлээсэн аав, ээжээсээ илүү удаан уулзаагүй найзууд минь надад үнэтэй юм шиг. Албомоо үзэхээр найзуудтайгаа тэврэлдэн авхуулсан зургууд зөндөө байх ч Аав, Ээжийгээ тэвэрээд авхуулсан нь тоотойхон.

Аав ээжтэйгээ тэвэрэлдээд ханатлаа зургаа авхуулахийг уриалж байна....
Одоо байгаа цаг хугацааг ашиглан тэдэнтэйгээ цагийг өнгөрүүлж байгаарай, Эрчүүдээ...


Read more...

Tags:

Нэгэн аавын түүх №1

Нэгэн халуун дулаахан оронд ядуухан гэр бүл 2 хүүгийн хамт амьдардаг байжээ. Тэд амьдрахын эрхээр хотын захад мод цаас, шил оруулан 2 давхар ноорхой байшин барьж. Аав нь хог түүж гэр бүлээ тэжээн, эхнэр нь хоол унд хийж хөвгүүдээ харан гэртээ өнжинө. Нэг удаа нөхөр нь гэртээ эртхээн иртэл эхнэр нь гадаа хоол хийж байх юм гэнэ. Харин хөвгүүд 2 давхартаа унтаж байжээ.

Гэнэт хэн нэгэн хүүе цаана чинь гал гэхийг сонсжээ. Яаран хартал өөрийнх нь гэр шатаж байжээ. Хамгийн түрүүнд хөвгүүд нь гэрт унтаж байгаа нь санагдаад гүйн ороод хөвгүүдээ нэг нэг гартаа тэвэрээд буцаад гарах гэтэл дээвэрийн шатаж буй мод унаж ирээд нэг гарыг нь цогоороо түлж, цочсон аав гараа сэгсэрэхдээ нэг хүүгээ унагаатал тэр нь галын голомт руу доош унажээ. Аав үлдсэн хүүгээ гадаа арайхийн гаргаад галд унасан хүүгээ авах гээд эргэтэл гадаа цугласан улс хориглон дотогш оруулсангүй. Хүүгийнх "ААВАА НАМААЙГ АВРААЧ ЭЭ" гэж орилох дуу нь аажимдаа суларан суларсаар тасарчээ.

Нүдэн дээрээ хүүгээ аварч чадалгүйгээр галд алдсан ААВ
Аавдаа авруулж чадаагүй үхсэн хүү хоёрын хэнийх нь сэтгэл илүү өвдөх вэ?

Read more...

Tags:

Эр хүнд би хайртай

1. Аавдаа

Уулга алдахдаа бид “Ааваа” гэж дууддаг билүү

Уул шиг нөмөртэйг тань одоо л би ухаарч байна

Аавын гэрийн тулганд ассан гал нь илчтэй

Аавынхаа өвөрт эрхэлсэн өдрүүд хамгийн жаргалтай дурсамж байдаг

Шүүрс алдан санааширч суухдаа

Санчигандаа буурал нэмэн өтөлдөг байж

Ширүүн харж, зөөлөн дугарахдаа

Сэтгэлээ эмтлэн өмөрдөг байжээ та үрсийнхээ төлөө...

Будан татах уулсын дээгүүр шувууд буцлаа

Буурал суусан үсийг тань одоо л анзаарч сууна

Үг бүхэндээ ухаан шингээж

Үйл бүхнээрээ мөрийг минь зассан

Халхын сайхан эр

Хангайн түшигтэй аавдаа би хайртай...

2. Ханьдаа

Амьдралдаа атгасан хамгийн зөөлхөн гар чинийх минь байсан

Ахин дахин дурлах шинэхэн хайрууд ч чинийх байсан

Алжаал ядралын дунд нөмрийг чинь түшиж өндийсөн

Амраг хайртай чи минь хамгийн сайхан эр хүн

Эхийн хайрыг дандаа агуу гэж магтдаг ч

Эрийн хайрыг би түүнтэй адилтгаж чаднаа

Айл гэрийн сүрийг эрийн жавхаагаар чимж

Алаг хонгор үрсээ урмын үгээр тэтгэж

Асар тэнгэрийн дор өөрийхөө мөрийг үлдээх

Амраг жаахан хань эр хүн танд хайртай

3. Хүүдээ

Бойтогны чинь хонх одоо ч чихэнд хангинах

Борхон хөөрхөн хүү минь газар тамгалж хөлд орлоо

Зүрхнээс асгарах хайр, амьнаас ургасан цэцэг

Зүггүй хонгор хүү чамдаа би хайртай

Эрийн заяа түшиж

Ээжийн хүү том эр болноо

Энэ хорвоогийн хатууд бүдрэлгүй

Эгчийнхээ түшиг нь болноо, миний хүү

Газрын хавтгайд хорол тооноо өргөж

Гэр барин, амьдрал зохиож

Эцгийн асаасан гал голомтыг

Эгнэгт өөд татах хүү чамдаа хайртай /Миний цаг/

Read more...

Tags:

Анхны гараа...

Намайг төрөх үед үүр хаяарч байсийм байна лээ. Ээж маань намайг төрүүлэх гэж 3 өдөр 3 шөнө өвдсөн гэдгийн. Намайг гарахгүй удсан болохоор нь эмч нар "за, наад хүүхэд чинь аавыгаа хүлээгээд байгаам байнаа. Аавыг нь дууд" гэсний үр дүнд хаа хол томилолтонд явсан байсан аав маань "БИ ДООР ИРЧИХЛЭЭ" гэж хэлүүлснийг ээж маань сонсох тэр үед миний хүү төрсийм гэж ээж маань ярьдгийн. Одоо эргээд бодоход би аавын хүү хүүдээ НУГАН ХҮҮ нь байхын тулд төрсийн байнаа.
Харин аав маань миний дурсамж хараахан хадгалагдан үлдэж чадаагүй балчир байх үед маань биднийгээ орхиод явсийм даа. Ингээд удаан хүлээн аавынхаа дүрийг харахыг хүсэж төрсөн би бодон санах дурсах дурсамжгүйгээр аавгүй хоцорсийн....
Аавдаа тэврүүлж байснаа, эрхлэн үнсүүлж, хамт байж байснаа ч санах, дурсах юмгүй үлдэх нь миний хувьд хамгийн том шаналал маань байсийн.... Эр хүн болох анхны гараа маань ингэж эхэлсийн.
Read more...

Tags: